Өвөрмонголоос ирсэн ээж, охин КОРОНАВИРУС ИЛЭРСЭН байж болзошгүй байна

Монгол Улсын нутаг дэвсгэрт өнөөдөр /2020.01.23/ коронавирусээр халдварласан сэжигтэй иргэн орж ирсэн талаар мэдээлэл цацагдсан. Тус мэдээлэлд  тус иргэн Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор автобусаар зорчиж, хил нэвтэрсэн, автобусанд 17 иргэн зорчиж явснаас коронавирусээр  ээж, охин хоёр халдварласан байж болзошгүй хэмээн дурдагдсан. Тэгвэл тус асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө. Яам энэ талаар “Замын-Үүдийн боомт дээр термокамер ажиллуулж байгаа. Тус камераар хүүхэд нь халуунтай, ээж нь ханиасан гэх шинж тэмдэг бүхий ээж охин хоёрыг тусгаарласан” гэлээ. Эдгээр иргэд нь Өвөрмонголоос ирсэн бөгөөд Замын Үүдэд тусгаарлаж байгаад буцаах гэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close