Д.Гантулгын ялыг хэвээр үлдээлээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хаалттай шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гомдлоор хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйл /хүчиндэх/-ийн 1 дэх хэсэг /Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. Маш тодорхой хэргийг ингэж удаахч гэж дээ.Энэ нөхөр чинь мөнгө албан тушаалын хүчээр шүүхийн шинжилгээнд нөлөөлж буруу шийдвэр гаргуулсан байна лээ.Хурдан ачаачээ эндээс шүүхийн шудрага байдал харагдах гээд байна.

  2. Эгч дүү 2 нийлж хүний амьдаралыг оровонгоор нь эргүүлж хаялаа да ардчилсан намаас авсан 150 сая төгрөг ийм л хүчтэй байна да

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close