Д.Цогтбаатар: Ц.Цэнгэл англи хэлтэй эсэх нь сонин биш, Элчин сайд бол улстөрийн албан тушаал

Засгийн газрын хуралдаанаар Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсэн. БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэлийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар дэвшүүлсэн.  Тэрбээр танилцуулгадаа  “Ц.Цэнгэл улсад 36 жил ажиллаж байгаа бөгөөд төрийн албанд 15 жил ажилласан. 1983 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгссөн.1996-1997 онд АНУ-д сэргээгдэх эрчим хүний менежер мэргэжил тус тус эзэмшсэн. Орос, англи хэлтэй” гэсэн ч  түүний хэлний мэдлэг олон нийтэд гологдсон.

Тэгвэл түүнийг яагаад Болгарт улсад Элчин сайдаар томилох болсон талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ц.Цэнгэл Төрийн өндөр алба хашиж байсан хүн. Заавал англи хэлтэй байх албагүй. Харин төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнийг Элчин сайдаар томилж явуулж байгаа нь тухайн орноо хүндэтгэж буй нь нэг хэлбэр гэв.

Түүний яриаг дэлгэрүүлбэл, Элчин сайд гэдэг бол тухайн оронд байрлах ДКГ-ыг удирдана. Ер нь төрд өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг Элчин сайдаар томилдог. Болгарт болгар хэлтэй хүнийг Элчин сайдаар томилбол бүр л сайн байна. Харамсалтай нь манайд болгар хэлээр ярьдаг Элчин сайдын хэмжээнд бэлтгэгдсэн хүн алга.Ц.Цэнгэл бол ОХУ-д төгссөн. Орос хэлтэй.

Болгарт томилогдож байсан Элчин сайдууд бүгд Англи хэлтэй байсан уу гэдгийг та нар судлаад үзээрэй. Харин ч өндөр албан тушаалын хүнийг томилж явуулж байгаа нь тухайн оронд үзүүлж буй хүндэтгэл. Болгарт Элчин сайдаар томилогдох Ц.Цэнгэл англи хэлтэй юу үгүй юу гэдэг бол миний хувьд чухал биш гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. Энэ офшорчин Цогтбаатар өөрөө тэр мэдлэг чадваргүй Цэнгэлтэйгээ цуг явчих хэрэгтэй ш дэ. Арчаагүй юмаа Гадаад харилцааны яам элсчин сайдуудыг улаан авилгачин, хар тамхины мафи, үеэ өнгөрөөсөн Цэнгэл мэтийн хүсэл хясал нь ханадаггүй хүмүүсээс цэвэрлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close