“Энканто”, “Саруул”, “Баянмонгол” зэрэг хотхонуудын ус тасраад 24 цаг болж байна

УСГҮЙ БОЛ АМЬДРАЛ ҮГҮЙ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны томоохон хотхонууд буюу “Энканто”, “Саруул”, “Баянмонгол” зэрэг хотхонууд усгүй 24 цаг болж байна. Эдгээр хотхонуудын ус өчигдөр 12 цагийн орчимд тасраад одоог хүртэл ирээгүй байна. Тус байрны оршин суугчид зөөврийн ус авахаар дугаарлан зогссоор байна. Чухам ямар шалтгааны улмаас ус тасарсан талаар оршин суугчид “Усны хоолой задарсан, тодорхойгүй хугацаагаар ус тасарсан” гэх мэдээллийг өгч байгаа бол  Ус сувгийн удирдах газар өнөөдрөөс усны хэрэглэгээг хэвийн горимд шилжүүлнэ гэлээ. Тэд “Манайхаас 400 миллитрийн инженерийн шугам сүлжээгээ ашиглалтад оруулахаар засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах хэд хэдэн хорооллын усыг түр хугацаагаар хязгаарлаад байна. Засвар, шинэчлэлтийн ажил дөрвөн цагийн дараа буюу өдрийн 15.00 цагаас оршин суугчдын усны хэрэглээг хэвийн горимд шилжүүлнэ” гэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close