“Бэрэн” группийн М.Мөнхтэнгэр мансуурсан үедээ ноцтой осол гаргажээ

Цагаан өнгийн, “Ауди” загварын суудлын автомашин хэд хэдэн тээврийн хэрэгсэл мөргөсөн осол гарчээ.  Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ажилтнууд жолоочийг саатуулсан нь М.Мөнхтэнгэр гэгч байжээ. Тэрбээр осол гаргачихаад “Би Мөнхтэнгэр байна” хэмээн хашхирч байсныг ойр хавьд нь явсан жолооч нар хэлсэн юм. “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийн хүү М.Мөнхтэнгэрт тандагч төхөөрөмжөөр шинжилгээ хийхэд НҮБ-ын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан хоёр төрлийн бодис илэрсэн гэнэ. Түүний осол гаргасан хэргийг нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд мансууруулах бодис хэрэглэсэн үйлдлийг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлэхээр болж буй аж.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. Teneg batsaan ene tend bi munhtetiin munkhtenger bn gd orilood mashiniihaa deer yserch garaad unen sumtai novsh.. ingeh gd bsan yum… olon havar negendee

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close