Олон нийтийн арга хэмжээг цуцлачихаад Ордондоо үзэсгэлэн худалдаа зохиож байна

БНХАУ-д коронавирусын халдвар эрчимтэй тархаж байна. Эрүүл мэндийн яамнаас вирусын тархалт өдрөөр биш цагаар нэмэгдэж байгаа талаар анхааруулсаар байгаа. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын хуралдаж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа мөн олон нийтийн арга хэмжээг ирэх 3 дугаар сарын хоёрныг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Их, дээд сургуулиудын үйл ажиллагаа болоод БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг хаахаар болсон юм. Гэтэл Засгийн газрын уг шийдвэрийг Төрийн ордон зөрчлөө. Учир нт Төрийн ордонд яг одоо цагаан сарын үзэсгэлэн худалдаа болж байна. Тус үзэсгэлэн худалдааг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж байгаа аж.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close