УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжинэ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж шийдвэрээ гаргасан.

Тэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тус шийдвэрийг  АН-ын зөвлөл дэмжинэ гэлээ. Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “АН-ын зөвлөл УИХ-д шаардлага хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гурван зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр прокурор санал хүргүүлсэн.

Талийгаачийн гэр бүлийнхнээс АН-д захидал ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан Халдашгүй байдлын дэд хорооны Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжих байр суурийг илэрхийлж байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close