БНХАУ-тай хиллэдэг боомтуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо

БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт ихэссэнтэй холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар тухайн улстай хиллэдэг автозамын боомтуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах чиглэл өгчээ.

Үүнтэй холбогдуулан улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэр болон тогтмол бус тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна. Иймд эрхэм жолооч, зорчигч та дараах чиглэлүүдэд зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулав.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон боомтууд: 

  1. Монгол Улсын Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот
  2. Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Бээжин хот
  3. Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Уүд сумаас БНХАУ-ын Хөх хот
  4. Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот
  5. Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сумаас БНХАУ-ын Манжуур хот
  6. Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц мод боомт
  7. Монгол Улсын Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешикен тосгон
  8. Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Халиут балгасын чиглэлд хорио цээрийн дэглэм дуусах хүртэл зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close