Коронавирусын сэжигтэй гэх иргэний бие сайжирчээ

Архангай аймагт Хонгконг улс руу яваад ирсэн иргэнээс коронавирус байж болох шинж тэмдэг илэрч, аймгийн Онцгой комисс хуралдаж, уг иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авч эхэлсэн талаар бид мэдээлсэн.

Энэ талаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Өлзийсайхан  “Манай аймгийн харьяат 46 настай эрэгтэй энэ сарын 26-ны үдээс хойш эмнэлгийн байгууллагад хандсан. Тэрбээр халдвар гарсан улс болох Хонгконг улс руу яваад ирсэн,   халуунтай, ханиалгах, цээжээр нь хөндүүрлэх шинж тэмдэг илэрсэн тул ЭМЯ-наас өгсөн удирдамжийн дагуу коронавирусийн анхан үеийн гурван шинж тэмдэг илэрсэн гэж үзэн тусгаарласан.

Гэхдээ энэ өвчний нууц үе 7-14 хоног. Энэ нууц үеэс өмнө уг иргэн зорчсон учир харьцангуй эрсдэл бага ч нууц хугацаа нэмэгдэхийг үгүйсгэхгүй тул болгоомжилж, арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар тухайн иргэний бие сайжирсан. Халуун буурсан байна” гэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close