"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ"-Г ЗАРНА & ЗАРАХГҮЙ


УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар ”Эрдэнэс-тавантолгойн IPO-г би хийнэ” гэж нэгэнтээ мэдэгдсэн. Тэрбээр ЭТТ-н мэдэлд байдаг 8 лицензийн нэгийг буюу Зүүн цанхийн лицензийг эзэмшдэг Эрдэнэс-тавантолгой майнинг  гэж компани байгуулж, энэхүү компанийнхаа 30 хувийг ОУХБ-ээр дамжуулж худалдан, 1 тэрбумаас доошгүй ам.доллар босгохоор төлөвлөн ажиллаж буй юм. Харин Д.Сумьяабазар, У.Хүрэлсүх нар ЭТТ-г зарах гэж байна гэж мэдэгдсэн З.Энхболдын мэдэгдлийн хариуг өнөөдөр сэтгүүлчдээр дайжээ.

З.Энхболд: 2018 онд УИХ-аас Эрдэнэс-Тавантолгойн 30 хувийг хувьчлах шийдвэр гаргаад явсан юм. Тухайн үед би “Наадах чинь болохгүй ээ” гээд эсэргүүцэж байсан. Анх УИХ-ын тогтоол гаргаж байхад Д.Сумъяабазар УИХ-д ямар тайлбар хийж байсан гэхээр 30 хувиа таван тэрбум ам.доллараар зарна гэж байсан. Харин хамгийн сүүлд буюу сая авсан мэдээллээр нөгөөдөх нь нэг тэрбум болчихсон байна л даа. Нэг тэрбум ам.доллар гэдэг бол “Эрдэнэс Тавантолгой”-н нэг жилийн экспортын орлого. Дэндүү жижигхэн мөнгө л дөө. УИХ-д болохоор таван тэрбум ам.доллараар зарна гэчихээд яг зарах дээрээ нэг тэрбумаар зардаг нь хаанахын ёс вэ. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг зарах гэж байгаа юм бол 2,5 сая хувьцаа эзэмшигчдээсээ асуух ёстой. Та нарын хувьцаа эзэмшиж байгаа компанийн 30 хувь буюу хэдэн зуун сая хувьцааг чинь би зарах гэж байна аа гэж.

Сонгууль, корона гээд олны анхаарал өөр тийшээ хандчихсан байхад зуун жил ашиглах “Эрдэнэс Тавантолгой”-гоо ганцхан тэрбум ам. доллараар өгчихөж болохгүй. Энэ жил анх удаа хувьцаа эзэмшигчид 100 орчим мянган төгрөгийн хувьцаа авна. Хэрэв энэ Д.Сумъяабазарын төлөвлөсөн хувьчлал нь явагдах юм бол ахиж ногдол ашиг гэж байхгүй болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна