Редакцийн сонголт

Ц.Уртнасанг саатуулсан нь НД-ын 260 тэрбум, С.Эрдэнэтэй холбоотой юу

Авлигатай тэмцэх газраас НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан болон тухайн үед хамт ажиллаж байсан Санхүүгийн албаны дарга нарыг саатуулаад байна. Тэднийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан  гэх үндэслэлээр ийнхүү саатуулан шалгаж эхэлсэн бололтой.

2007 оноос хойш нийгмийн даатгалын   “260 ТЭРБУМ ТӨГРӨГ”  КАПИТАЛ банкинд байршсан бөгөөд  Ц.Уртнасан нь АН-ын дарга С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад НДЕГ-ын даргаар ажиллаж байсан юм.

 С.Эрдэнэ ХНХ-ын сайд бөгөөд Нигмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байх үедээ  НД-ын мөнгийг арилжааны банкинд байршуулах зөвшөөрлийг НДЕГ-ын дарга Ц.Уртнасанд өгч байсан баримт байна. Ямартай ч хэрэг хуучирдаггүй гэдгийг энэ үйл явдал харуулж байна.  Харин үйл явдал цаашид хэрхэн өрнөх, АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэхүү хэрэгт холбогдох эсэх,  “Капитал” банкинд алдсан 260 тэрбум төгрөгийн хохирлыг хэн барагдуулах эсэх гээд нийгмийн даатгалыг тойрсон сэдэв УИХ-ын сонгуулийн өмнөх дуулианууд дээр тос нэмэх том сэдвийн нэг болох нь ээ.

Д.Алтай

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close