ЕБС-иудын улсын шалгалт ЦУЦЛАГДЛАА


ЕБС-иудын улсын шалгалтыг цуцалаа. Энэ талаар  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Энэ жил улсын хэмжээнд  ЕБС-иудын улсын шалгалтыг цуцлаж байна.

Гэхдээ Элсэлтийн ерөнхий шалгалтыг бол авна. Анги төгсөх болон бусад улсын шалгалтыг авахгүй, зохион байгуулахгүй гэсэн үг. Өнгөрсөн хичээлийн эхлээд бага ангийн хүүхдүүдээс шалгалт авахаа больсон. Тэгэхээр энэ жил улсын шалгалтууд болон анги төгсөх шалгалтуудыг зохион байгуулахгүй гэж ойлгох хэрэгтэй. Одоогийн байдлаар таван долоо хоногийн буюу 35 хоногийн танхимын хичээл тасараад байна.

Хэдийгээр теле хичээлээр энэ хоцрогдлыг нөхөх асуудал явж байгаа ч сурагчид дөрөв, тавдугаар сард эдгээр хичээлүүдээ эргэж үзэх учраас бид энэ хичээлүүдийнхээ хоцрогдол, агуулгыг нөхөх асуудалд л гол анхаарлаа хандуулахаар төлөвлөсөн. Түүнээс биш хүүхдүүдийг төгсөлтийн шалгалтад бэлтгэх, өөр янз бүрийн шалгалт, уралдаан, олимпиад руу сатааруулж болохгүй гэдэг чиглэл өгч байгаа” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна