ХӨСҮТ-д долоон сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, тандалд хийж байна

Хоёрдугаар сарын 5-ны 17:00 цагийн байдлаар ХӨСҮТ-д долоон сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Тодруулбал, тус өдрийн Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн Австрали улсын иргэн, Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн манай иргэн, мөн нэгдүгээр сарын 31-нд Замын-Үүд боомтоор галт тэргээр хил нэвтэрч орж ирсэн иргэн тус тус тусгаарлажээ.

Тэдэнд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-д хандсан байна.

Орхон аймагт тусгаарлагдсан иргэний сорьц өчигдөр орой ХӨСҮТ-д ирсэн учраас өнөөдөр шинжилгээний хариу гарах бол Дархан-Уул аймагт тусгарлагдсан болон ХӨСҮТ-д тусгаарласан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирсийн халдваргүй гэж гарсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close