Л.Оюун-Эрдэнэ: 10 сая долларын авлига авсан сайд байхгүй

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Өчигдрөөс тус хэрэгт хамаатай байж болох гэсэн нэгээс хоёр сайдын нэр дурдагдаж эхэлсэн. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ талаар тайлбар хийлээ. Тэрбээр “Хэвлэл мэдээллээр энэ талаар мэдээлэл гарсан байсан. Тиймээс хууль хяналтын байгууллага руу хандаж энэ талаар лавласан. Надад “Одоогоор ийм асуудлаар шалгагдаж байгаа сайд байхгүй” гэсэн мэдээллийг өгсөн. Тэгэхээр  сайд нараас 10 сая долларын авлига авсан зүйл байхгүй” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close