АЛДААГ ТООЛ! БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ “ЭМГЭНЭЛТ” ЭМГЭНЭЛ

Дархан-Уул аймагт бага насны гурван хүүхэд харамсалтайгаар амиа алдсантай холбогдуулан БСШУС-ын яамнаас эмгэнэл гаргажээ. Гэтэл тус эмгэнэл нь алдаатай байсан талаар Зохиолч Шүүдэрцэцэг нүүр номондоо  бичжээ.

Тэрбээр энэ тухай “Найруулга нь ч дүүрч! Хавсарсан нийлмэл өгүүлбэр бүрийг төгсгөөгүй, доторхи санааг төгсгөлд нь бүрэн нэгтгээгүй гэх мэтийг орхихоос.

Албан тушаалтнуудад, эрсэдсэнд, асран хамгаалагчид гэж зөв бичнэ үү.

Монголын боловсролын түвшинг ШУБССАЖ-ын яамны эмгэнэл нь бүрэн илэрхийлжээ. Энийг л эмгэнэл гэрээс яах билээ! Тавхан өгүүлбэрээс тар нь танигдаж байгаа энэ яамны чадавхи Монгол хэлний сургалтын мөхлийг харуулж байна!

Билгүүн номч Бямбын Ринчен агсны ёгтолсончлон, “Марк Твений маань махыг иджээ” гэгчээр, нялх балчир үрс үрэгдсэн эмгэнэлт явдал болоод байхад, үүрэг чиглэл, холбогдох албан тушаалтан, ажил үүргээ гүйцэтгэх чиглэл гэх мэт хөгийн албан үгсээр зодож, хүнд сурталтны амиа хамгаалсан агуулгатай, “чулуужсан модон” найруулгатай ЭМГЭНЭЛ бичих ч гэж дээ!!!!” гэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close