Редакцийн сонголт

Ц.Ганзориг: Цагаан сарын амралтыг ажлын өдөр болгох талаар хэлэлцээгүй

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Сар шинийн баярыг хориглох тухай Онцгой байдал болон Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газар хэлэлцээд, зарим шийдвэрийг гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хаягаараа дамжуулан энэхүү мэдээллийг өгсөн байна.
“…Засгийн газар короновирустэй холбоотой асуудлаар хурал бүр дээрээ онцгойлон ярьж байгаа.
Засгийн газраас Цагаан сарыг шууд хорих хуулийн зохицуулалт хүндрэлтэй бөгөөд хэцүү. Онцгой байдлын тухай хуулиар Ерөнхийлөгч онц байдал зарлаж, УИХ-ын чуулганаар 3 хоногт хэлэлцэж олны хөл хорио тогтоох замаар Цагаан сар буюу уламжлалт баярын хөл хөдөлгөөнийг цагдаа, цэргийн хатуу хяналтаар зогсоох л боломжтой. Энэ бол шийдэл биш.
Иймд Засгийн газар, Улсын онцгой комиссоос бөхийн барилдаан, төрийн золголт, нутгийн зөвлөлүүдийн, байгууллагуудын гээд өргөн цар хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрүүдийг гаргасан.
Харин иргэддээ зөвхөн гэр бүлийн хүрээндээ аль болох цомхон тэмдэглэх, айл хэсэхгүй байж, өөрийгөө болон бусдынхаа аюулгүй байдлыг хамгаалахыг Засгийн газрын зүгээс урьлчилан сэргийлэхэд уриалсаар байна. Жич: Засгийн газрын хуралдаан 08:00 цагаас хойш үргэлжилж байна. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлэн бэлэн байдлын зэрэг тогтоох тухай хэлэлцэх гэж байна.
Харин Цагаан сарын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох тухай хэлэлцээгүй, ийм санал огт гаргаагүй болно.” гэжээв

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. Horih ni zuw hiin ysdgiin ervvl saruul btsgaaj bwl hediid ch zolgono shvde hamgiin gol ni ene muuhsi uching oruulj iehgvin tuluu bvgdeeree hvchin charmailt gargaj dor bvtnee irgenii vvrgee uhamsrah herdgtei

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close