Нэг гэр бүлийн 3 хүн гэртэйгээ шатаж амиа алджээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд иргэн Э-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 13-ны өдрийн 01:15 цагт хүлээн авсан байна.

Уг гал түймэрт 33 настай эрэгтэй Э, эмэгтэй Б, 14 настай Х нар өртөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.  Иргэн Э нь гал гарах үед хүү 12 настай Б, охин 3 настай Б нарыг гэрийн тооноор гаргасан аж. Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг 1-р зэргийн түлэгдэлттэй байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 1 км замыг туулан 01:18 цагт очиж, 12 минут ажиллан унтрааж сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close