ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар хэд хэдэн ноцтой мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онц дэглэм хоёр хоногийн дараа дуусна. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрт хууль, хяналтын байгууллага, Сангийн яамны шалгалт орсон. Учир битүүлэг олон олон асуудал гарч ирсэн. Онцгой дэглэм дуусахаар би илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Жишээ нь, зэсийн баяжмалыг 11-12 компанид олгодог. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эрэмбийг нь тогтоодог нь шалгалтаар тогтоогдсон.
Монголын талд зардал өсгөөд, өсгөсөн зардлаа оффшор дансаар дамжуулж авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Энэ мөнгө нь Монголд орж ирээд, зарим нэг үл хөдлөх хөрөнгө болсон нь бас тогтоогдож байгаа.
Түүгээр ч барахгүй Ц.Элбэгдоржийн ойрын хүрээллийн хүмүүс "United friends" буюу "Нэгдмэл найзуудын холбоо" гэдэг компани байгуулсан. Энэ компанид манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд, зарим улстөрч багтаж, оффшор бүсэд мөнгө угаасан нь нотлогдсон.
Энэ бүхэн нь нотлогдсон учраас Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирж чадахгүй байгаа юм.
Хаана байна, гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно гээд бүлтрээд байсан. Одоо ирээд шалгуулаач. Монгол Улсын төрийн нууцыг тээгээд авч яваа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс гадны улсад байгаад байж болохгүй ээ. Ямар удаан хуралд суудаг юм бэ. “Four seasons” гээд таван одтой зочид буудалд амьдраад зургаан сар болж байна.
Ямар хэмжээний төлбөртэйг мэднэ. Тэр хүн хаанаасаа тийм их мөнгө гаргаж, тансаглаад байгаа юм. Яасан удаан хуралд явдаг юм бэ, зургаан сар боллоо шүү дээ" хэмээлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна