Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрхийн тэмцээн цуцлагдлаа


Энэтхэг улсад 2020 оны гуравдугаар сарын 18-22-нд зохион байгуулахаар товлосон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрхийн олгох тэмцээн цуцлагджээ.

Коронавируснийн халдвараас урьдчилан сэргийлж тус тэмцээнийг цуцалж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBА/-ноос албан ёсоор мэдэгдэв.

Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн баг “Токио-2020” олимпын наадмын эрх авч, багийн спортын түүхэнд анхдагч болсон бол эрэгтэйчүүдийн баг энэ тэмцээнээс эрх авах боломж байгаа юм.

Ташрамд дуулгахад, “Токио-2020” олимпын эрх олгох тэмцээнийг дөрөвдүгээр сард Унгар улсад зохион байгуулахаар FIBА, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-той зөвшилцөж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна