"Хүчит шонхор" зах түрээсийн төлбөрөө 50-100 хувь хөнгөлжээ


COVID-19 тахал дэлхий дахиныг цочроож байгаа энэ үед Монгол Улсын төр засаг иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэхийн төлөө бүх хүч чадал бололцоогоороо ажиллаж байгаа билээ.

Манай иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ч төр засгийнхаа шийдвэрийг биелүүлж нэн хариуцлагатай байгаа нь тахлаас хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүний нэг жишээ нь "Хүчит шонхор" худалдааны төв юм.

Өнөөдөр тус захын түрээслэгчдийн төлөөллийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хүлээн авч уулзлаа. COVID-19 аюулт тахлаас хамгаалах ариун цэвэр, халдваргүйжүүлэх арга хэмжээг сайн зохион байгуулж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх түрээсийн төлбөрөө 50-100 хувь хөнгөлөх зэрэг санаачлагыг хариуцлагатайгаар хэрэгжүүлж байгаа талаар тэд ярьлаа.

Мөн ШӨХТГ-аас тус худалдааны төв дээр ажиллалаад төр засгаас авч байгаа арга хэмжээг бодитоор хэрэгжүүлж байгааг Өргөдлийн байнгын хороонд мэдээлсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна