2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “COVID-19” илэрсэн гэдгийг ЭМЯ-наас мэдэгдсэн. Иргэдийн зүгээс "Тухайн иргэнийг яагаад тусгаарлаагүй юм бэ" гэх асуултыг их тавьж буй. Тэгвэл ЭМ-ийн сайд Г.Сарангэрэл энэ талаар тайлбарлахдаа "Францын иргэнийг яагаад тусгаарлаагүй вэ? гэсэн асуулт нийгмийн сүлжээнд олны анхаарал татаж байна.
УОК-ын шийдвэрээр халдварын тархалт хамгийн өндөр буюу:Манай эрүүл мэндийн байгууллагынхан уг удирдамжийн дагуу ажилласан бөгөөд Франц улсын иргэн зочид буудалд хоёр хоног өөрийгөө тусгаарлаад гурав дахь өдрөөс эхлэн хот дотор болон хөдөө орон нутагт зорчиж, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг зөрчсөн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна