Засгийн газрын хуралдаанаар Өмнөд Солонгос болон Японоос иргэдээ авч ирэхээр болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэлийн дагуу 1000 иргэнээ дээрх улсуудаас тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа нисгэж авахаар болжээ.
Ингэхдээ тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргах бол эх орондоо ирээд 14 хоног тусгаарлагдах байрны зардал, ирэх зардал зэргийг иргэн өөрөө хариуцах юм байна.
Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараар ахлуулах аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна