Ерөнхий сайд асан С.Баяр яллах дүгнэлтээ авахаас татгалзахад ачна гэж айлгажээ


АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэднийг Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа юм.

Ерөнхий сайд асан С.Баяр өчигдөр  жиргэжээ. Тэрбээр "Өчигдөр надад прокурорын яллах дүгнэлт гардуулах гэв.Авахгүй гэдгээ мэдэгдэв.

Учир нь би байтугай,тэд ичмээр дэндүү зохиомол, хөгийн үндэслэл бүхий яллах дүгнэлт аж. Урьд өдөр нь ачина гэж айлгав. Ачигдахыг хэн хүсэх билээ...Гэхдээ мань мэт арай өөр. Жарнаа үзсэн хүн  айх юм бага" гэсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна