УОК: Зорчих хөдөлгөөнийг маргааш 07 цагт нээхээр боллоо


Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон. Энэ хязгаарлалт маргааш өглөө буюу гуравдугаар сарын 16-ны өдрийн 07 цагаар дуусна. Тэгвэл онцгой комисс хөдөлгөөний хязгаарлалтыг сунгахгүй байхаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл маргааш өглөөний 07 цагт зорчих хөдөлгөөн нээгдэж,  хэвийн горимоор ажиллаж эхлэх аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна