Засгийн газраас БНСУ, Япон, Европын орнуудаас 1000 гаруй иргэнээ тусгай үүргийн онгоцоор авчирч байгаа билээ. Ингэхдээ эхний ээлжинд өндөр настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй, хагалгаа эмчилгээнд орсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ татаж байгаа.
Эхний нислэг болох БНСУ-аас өчигдөр 244 иргэн ирсэн бол өнөөдөр Берлин-Москва-Улаанбаатарын ОМ-136 тусгай нислэг 07.58 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газарджээ. Уг нислэгээр 231 иргэн эх орондоо ирж байна.
Эдгээр иргэдийн дотор МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирсэн гэх мэдээлэл байна. Өнөөдөр ирсэн иргэдийг "Энхсаран" сувилал, "Амар" зочид буудалд 14 хоног тусгаарлах аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна