Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн үгийг нь хүргэж байна.
Тэрбээр "Ерөнхий сайдын хувиар нэг үүрэг өгч байгаа. Одоо засагла гэж. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа ойлголт өгсөн, коронавирусээр улс төр хийх гэж оролдсон, хүний өвчин зовлон дээр тоглох гэсэн санаа бодолтой хүмүүс байгаа. Ийм хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Нялх хүүхэдтэй, өндөр настай, жирэмсэн, мөнгө төгрөггүй гээд хүний нутагт түгжигдээд байгаа иргэдээ Монгол Улс татаж авах ёстой. Энэ бол Үндсэн хуулийн хүрээнд хийгдэж байгаа ажил.
Монгол хүн эх орондоо ирэх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй шүү. Энэ хүрээнд Монгол Улсын төр засаг үйл ажиллагаа явуулж байгаа.
Мөн авчирсан хүмүүсээ хорио цээрийн дэглэмд шаардлагатай хугацаанд нь байлгах ёстой. Тусгай чиг үүргийн онгоц нисгэхдээ ийм нөхцөл байдал үүснэ гэдгийг тооцоолж чадсан учраас янз бүрийн халдвар гадагш нь алдахгүй бид барьж чадлаа.
Вакумжуулсан орчинд авчраад, хорио цээрийн дэглэмийг нь сахиулаад, дүрэм журмынх нь дагуу ажиллаж байна. Нэг ч монгол хүний амь нас битгий эрсдээсэй гэдэг үүднээс бид ажиллах ёстой” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна