Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч байгаатай холбогдуулан АИ92 бензин 50 төгрөгөөр буурсан. Тэгвэл цаашид дахин 200 төгрөгөөр буурна гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээллээ.
Тэрбээр “Өчигдрөөс эхлээд шатах тослох материалын үнэ 50-100 төгрөгөөр бууж эхэлсэн. Цаашид литр тутамдаа 200 төгрөгөөр буух боломж байна. Дэлхийн зах зээл дээр нефтрийн үнийг 64-65 ам.доллараар тооцож байсан бол өнөөдрийн байдлаар 28-22 ам.доллар руу орлоо. Түүхий тосны үнэ 22 ам.доллар, бүтээгдэхүүний үнэ 26 ам.долларт ирээд байгаа. Энэ нь шатахууны хамгийн доод үнэ гэж хэлж болно.
Өнөөдрийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалаад 22 ам.долларт хүрээд байна. Үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэг. Дөрөвдүгээр сарын 15 буюу сарын сараа нэг литр шатахуун 200 төгрөгөөр бууж орж ирнэ гэж ойлгож болно” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна