Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Я.Содбаатар тусгай үүргийн онгоцоор хүүхдүүдээ авчирсан уу


Дэлхийн дахинд цар тахал дэгдэж, улс орнууд хилээ хаасан байгаа энэ цаг үед цөөн улс тусгай үүргийн нислэгээр иргэдээ татаж байгаагийн нэг нь манайх. Албаныхны өгч байгаа мэдээллээр 45 улсаас монголын 5600 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгаа аж. Гэвч манай улс бүх иргэдээ авчирах боломжгүй тул тодорхой тооны улс оронд суугаа иргэдээ ээлж дараатайгаар авчирч буй.

Ингэхдээ онгоцны багтаамж, тусгаарлах байрны хүрэлцээнээс хамаарч эхлэж бүртгүүлсэн болон хүсэлтээ илгээсэн иргэдээ л авна гэх мэдээллийг Шуурхай штабаас өгсөн.   Үүнээс улбаалж “Дарга нар өөрсдийнхөө хамаатан садангийнхыгаа л тусгай үүргийн нислэгээр авч байна гэх хардлага олны дунд байгаа юм.

Тэгвэл Шадар сайд Ө.Энхтүвшин болон УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар тусгай үүргийн онгоцоор хүүхдүүдээ гадаадаас авчирсан гэх мэдээлэл тарж эхэллээ. Тодруулбал Шадар сайд, Улсын онцгой комиссын тэргүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Ч.Содбаатар нар энэ сарын 15-ны тусгай үүргийн нислэгээр хүүхдүүдээ авчирсан байж болзошгүй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна