Ч.Сайханбилэг: Зика вирусаар халдварлаж төр, нийгмээ хэзээ ч бузарлахгүй

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд өчигдөр /2020.02.14/ хийсэн мэдэгдэлдээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадын улс орноос иргэншил хүссэн тухай мэдээлсэн билээ. Тэгвэл Чимэдийн Сайханбилэг гэх хаягтай фейсбүүк хуудсаараа энэ мэдээлэл огт үндэслэлгүй гэж мэдэгджээ.

Ингэхдээ “Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж. Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ” гэсэн байна.

З.Энхболд түүний талаар “Ц.Элбэгдорж бол зорилготойгоор 49 хувийг өгөөд, түүнийг зарлуулж байгаад АН-ыг ялагдуулсан. Ч.Сайханбилэг бас зорилготойгоор ялагдуулсан юм. Ямар зорилго байсныг өөрсдөөс нь асуугаарай. Бодвол хонзон байх. Эрдэнэс Тавантолгойг Ц.Элбэгдоржийн найз Ж.Оджаргалд өгөөгүйн өсийг авсан болов уу. АН-ын 180 мянган гишүүн хохирсон. МАН-д саналаа өгөөд дөрвөн жил сайхан явна гэсэн Монголын ард түмэн бас хохирсон” хэмээн мэдэгдсэн билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. ТӨР ТҮШИЖ БАЙСАН ХҮН БАЙЖ ХУДЛАА ДОНГОСЧ БАЙХАА Р ХҮРЭЭД ИРЭЭЧ. ИЙМ Ч ЭР БАЙХ ГЭЖ ДЭЭ. НҮГЭЛ БУЯНЫГ ЁИНЬ ЯЛГААД ӨГЛӨГ ЮМ БАЙДАГ ЮМ ШҮҮ. ИНГЭЖ БУЛТААД САЙН ЮМ БОЛОХГҮЙ ДЭЭ. .

Хариулах Иргэн Цуцлах

Таны сэтгэгдэл

Back to top button
Close