15 дугаар сургуулийн сурагчид багшаасаа сүрьеэгийн халдвар авсан уу

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэ өвчний халдварт өртөж, 38 хүүхэд өвчилсөн болохыг албаныхан батлаад байна. Одоогоор тус сургуулийг хаах эсэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Сурагчид сүрьеэ өвчтэй багшаасаа халдвар авсан гэх мэдээлэл байна. Харин үүнийг сургуулийн захиргааны зүгээс үгүйсгэлээ. Тэд “Манай сургуулийн багш 2017 онд сүрьеэ өвчнөөр өвдөөд эдгэрсэн. Улмаар ХӨСҮТ-өөс энэ багшийг буцаан ажилд нь оруулж болно гэсний дагуу багшлах боломжийг олгосон. Тиймээс багшаас халдвар тархсан гэж шууд мэдээлж болохгүй” гэжээ. Мөн энэ талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайд Сарангэрэл үгүйсгэсэн бөгөөд Хэрвээ шинжилгээгээр сурагчид тухайн багшаас халдвар авсан нь тогтоогдвол ХӨСҮТ-т хариуцлага тооцно” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close