Редакцийн сонголт

Л.Наранбаатар 20 мянган доллар аваагүйгээ  шүүх дээр нотолж чадалгүй, ялагджээ

1072 хувьцаа холбооны тэргүүн, өөрийгөө уул уурхайн инженер, эдийн засагч гэж сүржин нэрлэдэг Лүндэгийн Наранбаатарыг фэйсбүүкийнхэн андахгүй. Харин уул уурхайн салбарынхан, номын дууг нь сонссон жинхэнэ мундаг инженер, эдийн засагчид нь түүнийг ойшоодоггүй. Гэвч тэрээр уул уурхайч, эдийн засагч гэх нэрээр ПИАР хийн, УИХ-ын гишүүн болохын тулд олны анхаарлыг татахыг хичээсээр ирсэн.  .

2016 оны сонгуульд нэр дэвшихийнхээ өмнө УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидэж, олны анхаарлыг татах гэж үзсэн. Харамсалтай нь монголчууд лалынхан биш болохоор од болгох нь байтугай шоолж муулаад мартсан. АН-аас нэр дэвших нь байтугай Дарханы намын хорооны даргаасаа өөрийн хүсэлтээр огцорсон.

Харин тэрбээр  2020 оны ПИАР-аар  “1072 хувьцаа”-г  сонгож авч, сүүлийн гурван жил дараалан шоудаж буй. Тэрбээр 2,5 сая хувьцааг эзэмшигчдийн “тэргүүнээр” өөрийгөө тодруулан, ЭТТ руу ноцдог ажилтай болсон. Ялангуяа сүүлийн 2-3 жил “Эрдэнэс тавантолгой” компани урьд өмнө байгаагүйгээр ашигтай ажиллаж, ашиг орлого нэмэгдсэн нь Л.Наранбаатарын  тэмцэлд бүүр завшаан болоод байгаа билээ. Харамсалтай нь хувьцаа эзэмшигч-ард түмний олонхи нь өнөөдрийн тав арван төгрөгийн ногдол ашигаас илүү ирээдүйн илүү том ашигт, төмөр замд хөрөнгө оруулахыг судалгаагаар дэмжсэн. Гэвч тэрбээр хувьцаа эзэмшигчдийн нэрийг барин удаа дараа жагсаал тэмцэлд уриалсан ч   дагаж явдаг хэдэн хүнээс нь өөр хүмүүс цугладаггүй байсан нь гашуун ч гэсэн үнэн юм.  Хүн цугладаггүй жагсаалаа баривчилгаа, цагдаа, шүүхээр хачирлан олны анхаарлыг татах гэж оролддогч төдийлөн амжилтанд хүрээгүй нь бас нэгэн үнэн билээ.

Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга  З.Энхболд болон “Страто” ХХК, Эрдэнэс тавантолгой ХК гээд олон газрын нэр хүндэд халдаж, янз бүрийн мэдээлэл тараасныхаа төлөө тэрээр цагдаа, шүүхээр явж байгаа.

Өөрөө шүүх цагдаагаар явахын зэрэгцээн бусдыг нэр хүндэд нь халдан, гүтгэн доромжиллоо хэмээн шүүхэд мөн гомдол гаргасан нь сая шүүхээр шийдэгджээ.

Тэрбээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийг цахим сайт, фэйсбүүк хуудсаар гутаан доромжилж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж, худал мэдээлэл тараасан хэмээн шүүхэд өгсөн.   С.Эрдэнэ түүнийг “Coal Mongolia”  чуулган хийхдээ ЭТТ-г ивээн тэтгэгчээр оролцуулж, 40 мянган долларын гэрээ хийсэн. Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах тендерт шалгарч,  гэрээ байгуулахын тулд дарамт шахалт үзүүлсэн байж болзошгүй гэсэн байдлаар хэвлэлд ярьсан. Үүнийх нь төлөө Л.Наранбаатар Эрдэнийг болон иргэний хөдөлгөөний Хандсүрэн хоёрыг шүүхэд өгсөн юм.

Харамсалтай нь Л.Наранбаатар өөрөө өөрийнхөө зарганд унаж, шүүх дээр ялагджээ.

Та бүхний харж буй Хан-уул дүүргийн шүүхийн энэ шийдвэрт Л.Наранбаатарын гомдлыг хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл “шатдаг” Эрдэнэ “оймс” Набаг гүтгээгүй гэж үзсэн байна. Учир нь Наранбаатар MCS компанитай холбоогүйгээ, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 20 мянган доллар аваагүй гэдгээ нотолж чадаагүй тул Л.Наранбаатарын нэхэмжлэлийг хүчингүй болгосон байна.  Тэгэхээр иргэний хөдөлгөөнүүдийн ярьсан, С.Эрдэнийн ярьсан хэлсэн бүхэн үнэн болж таарлаа. Бүр тодруулбал Л.Наранбаатар нь 1072 хувьцаа  эзэмшигчдийн нэрийг барьж “Эрдэнэс тавантолгой”-г шантаажилсан, Нүүрс баяжуулах үйлдвэрийн тендерт шалгарсан болон гэрээ хийж 20 мянган доллар буюу одоогийнхоор бол 50 гаруй сая төгрөг авсаныг шүүх нотолж, Л.Наранбаатар мэхт мэхэндээ гэгч л болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

9 Сэтгэгдэлтэй

  1. Шоучин залуу энд тэнд будлиан тарьж явна. Залуу хүн байж шудрага байгаасайдаа

  2. Машинтай жагсаал цэлмэг, бид уучлахгүй Мөнхцэлмэг, үнэн ба зөв намын бүдүүн гахай гэх мэт яс горьдсон нохойнууд их болсон, үхэр монголчууд ялгаж салгаж чадхаа байсан дагаж далдгансаар л учираа ч олохгүй худал үгэнд хууртсаар л явна даа зайлуул, яаана даа зхэрийн үхэр тэнэг монголчууд минь

  3. Temtsej duugarch bga xvmvvsiig /nabagaas busad/ muulj bga nohduud bol manangiin tsvnh barigch hulsnii bicheech shawhruu doloogch nar l bgaa. turd bga luivarchidiin buzar bulhaig helj bga bizde. uur yu hudlaa helsiin. 30 jil darluulaad uls oron dampuurch bna doloogchidoo.

  4. Буруутай үйлдэл байгаа болоод л шантаачилуулсан байна даа энэ л том асуудал шүү

  5. энэ залууг дэмжиж байгаа шүү тэр өөрийгөа шатаадаг мэдрэл муутай нөхөр л харин шантаажилж мөнгө аваад л дугарч чадахаа болидог одоо болно больж үз залуусаа дэмж

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close