“ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” -СНААР ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ 15.3 ХУВИАР БУУРЧЭЭ

Монголбанк, Монголын банкнуудын холбоо, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба хамтран залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрх зүйн мэдлэг, санхүүгийн боловсрол олгох зорилгоор “Ятгах тусам Нягтал” арга хэмжээг энэ оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс энэ сарын 02-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд амжилттай зохион байгууллаа.

Мөрдөн байцаах албанаас “Ятгах тусам нягтал” нөлөөллийн арга хэмжээний үр дүнгээ дүгнэж, тайлангийн хурлаа өнөөдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 14 ний өдөр  хийлээ. Аян хэрэгжих хугацаанд буюу энэ оны нэгдүгээр сард залилах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 15.3 хувиар буюу 98 хэргээр  буурсан байна.

Үүнээс нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг 17.1 хувиар буюу 92 хэргээр, орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг 14 хувиар буюу 6 хэргээр тус тус буурсан талаар МБА-аас мэдээллээ.

Өнөөдрийн арга хэмжээг нээж ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал хэлсэн үгэндээ ” Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал” нөлөөллийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Монгол улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2019 оны 6 сарын 6-ны өдөр шинэчлэгдэн батлагдсан Уг хуулийн хэрэгжилтийг хангаах үүднээс залилах төрлийн гэмт хэргийн тоон мэдээнд судалгаа хийсэн. Тухайлбал,

  • 2017 -2996
  • 2018 -5372
  • 2019 -7821 залилах гэмт хэрэг бүтгэгдэж нийт гэмт хэргийн 14-16 хувийг эзлэх хэмжээний нийгэмд хор аюултай үзэгдэл болсон талаар дүгнэлт гарсан юм.

Тиймээс “Ятгах тусам Нягтал” нөлөөллийн арга хэмжээг 2019 оны 12 дугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд  тодорхой хугацаагаар зогссон байсныг энэ онд үргэлжлүүлэн зохион байгуулсан. МБА-ны төв болон орон нутгийн бүх алба хаагчид идэвхи санаачилгаатай ажиллаж, олон нийт дэмжсэний үр дүнд залилах гэмт хэргийн тоон үзүүлэлт буурсан байна.” гэв. Энэ үеэр тус арга хэмжээнд идэхи зүтгэл гарган ажилласан нэгж, алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close