Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт ямар хариуцлага тооцох вэ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаар муудаж, Өмнөговь аймагт дөрвөн хүний эрдэнэт амь эрсэдсэн харамсалтай явдал гарсан. Хэлж ирдэггүй хийсч ирдэг байгалийн гамшигийн өмнө хэн ч өвдөг сөгддөг ч зарим нэг хүн ажлаа хэрхэн хийдэгийг  давхар шалгаад авчээ.

 Учир нь цасан шуурганы үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Нанзадын Наранбаатар нь аймгийнхаа Онцгой байдлын комиссын дарга байтлаа ажлын байран дээрээ байгаагүй аж. Аймагт нь байгалийн гамшиг нүүрлэж байх үед аймгийнхаа Онцгой байдлын комиссын даргын хувьд хамгийн түрүүнд шийдвэр гаргаж, шаардлагатай үед аврах ажиллагааг гардан зохион байгуулах ёстой, шуурхай удирдлагаар хангах ёстой. Тэгтэл цаг агаарын аюултай үзэгдэл болно хэмээн сэрэмжлүүлсээр байтал ажлын байраа орхиж, ард иргэдээ хөсөр хаяжээ. Даргагүй хуралдсан шуурхай комиссын зураг цахимыг “чимэж” байна.

Уг нь Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын хувьд гамшигийн асуудлаар олон улсад мэргэшсэн нэгэн. Цагаан сарын дараахан хууль хүчний байгууллагын бүх удирдлагуудтайгаа АНУ-д 20 гаран хоног аялж, зугаалан хажуугаар нь Гамшгийн хор уршгийг арилгах Олон улсын сургалтанд сууж, туршлага судалсан. Гэвч тэрбээр яг хэрэгтэй цагтаа тэр үнэтэй сургалтын үр дүн гаргаагүйгээр барахгүй төсвийн өчнөөн сая төгрөгийг салхинд хийсгэж орхисон байна.

Ер нь Өмнөговь аймгийн удирдлагууд ажлын байран дээрээ байхаасаа байхгүй нь олон, цахимаар ажлаа явуулдгаараа алдартай гэдэг юм билээ.  Энэ мэт аюул ослын үед мөн л цахимаараа ажлаа амжуулчихна чинээ бодсон уу ямартай ч хариуцлагагүй үйлдэл гаргасан нь Засаг ноёнд хариуцлага тооцох өгөхийг Өмнөговийн ард иргэд уламжилсаар байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close