Редакцийн сонголт

ШУУРХАЙ: “Эрдэнэс Тавантолгой” анх удаа ногдол ашиг ТАРААНА

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, ЭТТ компанийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг  нар энэ талаар мэдээлэл хийлээ. Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-өөс гаргасан энэ шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1–ний дотор хувьцаа эзэмшигчдээр хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу энэ онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгоно.  Иймд иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой юм байна.

Компанийн ТУЗ-ийн шийдвэрээр  нэгж хувьцааг  90 төгрөгөөр тооцож, нийт 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор болжээ.

Ногдол ашиг хуваарилах болсонтой холбогдуулан ЭТТ ХК шинэ аппликэйшн бүтээжээ. Уг аппликэйшнийг татаж аван, иргэд хэчнээн хувьцаатайгаа шалгах, санал өгөх, мэдээ мэдээлэл хүлээн авах, хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой юм байна.

Мөн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох хуртэл даваа гараг бүрийн 13.00 цагт тус компани хэвлэлийн хурал хийж, компанийн үйл ажиллагааны мэдээллийг өгөх юм байна. Иргэд мэдээллийг ЭТТ-г цахим хуудас, фэйсбүүкийн хуудас, 1072 фэйсбүүк хуудас болон 1800-1072 утаснаас буюу албан ёсны хуудаснаас авах хэрэгтэйг анхааруулав.

Эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг Тус хувьцаанд ногдох үнэ /₮/ Тус хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо
527 47,130 10,844
536 48,240 28,160
741 66,690 334,519
750 67,500 667,898
848 76,320 41,359
857 77,130 131,256
955 85,950 9,393
964 86,760 34,491
1,063 95,670 56,346
1,072 96,480 1,080,592

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close