Сургууль, цэцэрлэгийг 9-Р САРЫН 1 ХҮРТЭЛ ХЯЗГААРЛАХ асуудлыг хэлэлцэж байна


Улсын Онцгой комисс яг одоо Төрийн ордонд хаалттай хуралдаж байна. Хуралдаан 13:30 цагт эхэлжээ. Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийг хэлэлцэж байгаа аж.

Тэрбээр өчигдөр УОК-т хэд хэдэн чиглэл өгсөн юм. Тодруулбал "Гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах,

Иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татах,

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаа 9-р сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн юм.

Хуралдааны дараа олон нийтэд нэгдсэн мэдээллийг өгнө гэв



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна