Аймгууд хөл хөдөлгөөнөө хязгаарлаж эхэллээ

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгууд хөл хөдөлгөөнөө хязгаарлаад эхэлжээ.

Тодруулбал, Архангай аймгийн Засаг дарга  өчигдөр /2020.02.18/ захирамж гаргаж, коронавирусын халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс, сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд, автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлажээ.

Түүнчлэн Говь-Алтай, Дундговь аймгийн онцгой комисс өчигдөр /2020.02.18/ хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close