Харамсалтайгаар амиа алдсан гурван охины эцэг эх эмнэлэгт хандив өргөлөө

Дархан-Уул аймагт бага насны гурван охин хэрэглээний халуун усанд түлэгдэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Иргэд, олон нийтийн зүгээс охидын ар гэрт зориулж хандив өгсөн юм. Тэгвэл охидын аав, ээж цугларсан хандивын мөнгөөрөө эмнэлгүүдэд аппарат авч өгчээ.

Тодруулбал ГССҮТ, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгуудад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, отсос буюу цэр соруулах аппарат, утлагын аппарат гурван ширхэгийг тус бүр авч өгсөн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close