Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга учир битүүлгээр амиа алджээ

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай Б гэгч бүсгүй өчигдөр шөнө /2020.02.19/ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Энэ тухай дуудлага аймгийн цагдаагийн байгууллагад шөнийн 04.23 цагийн үед ирсэн байна. Хэргийн газарт шалгалт хийхэд, 30 настай талийгаач Б Тоёота приус-20 маркийн машинд ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байдалтай олджээ. Одоогоор нас барсан шалтгаан нь тодорхойгүй байна.

Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр “Талийгаач Б-гийн нас барсан шалтгааныг тодруулахаар Шүүх эмнэлгийн байгууллага ажиллаж эхэлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close