Коронавирус: БНСУ-д халдварлагчдын тоо нэг өдрийн дотор 52-оор нэмэгджээ

БНСУ-д коронавирусаар халдварлагчдын тоо нэг өдрийн дотор 52-оор нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар Covid-19 (коронавирусний) халдвар авсан хүний тоо 156 болсон байна. Халдвар авагчдын тоо сүүлийн хоёр хоногт яагаад гэнэт нэмэгдсэнийг хэвлэлийнхэн олон янзаар тайлбарлаж байна.

Албан бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тус улсад уг вирусаар нас барсан иргэн нь Чёондо хотын эмнэлэгт уушгины хатгалгаа гэсэн оноштойгоор хэвтэн үйлчлүүлж байгаад өнгөрсөн Лхагва гариг (2020.02.19)-т өөд болжээ. Өвчтөнийг нас барсны дараа шинэ төрлийн коронавирусийн халдвартай байсныг тус улсын Засгийн газрын харьяа Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх албанаас мэдээлсэн юм.

Тус эмэгтэй анх хоёрдугаар сарын 6-нд автын хөнгөн ослоор эмнэлэгт хүргэгджээ. Эмчилгээний үед 38.8 хүртэл халуурч байсан ч  шинжилгээ хийлгэхээс татгалзжээ. Улмаар энэ сарын 11-ний өдөр дахин халуурсан ч өвчтөн мөн л шинжилгээ өгөхөөс татгалзсан байна. Тус улсад өвчтөний зөвшөөрөлгүйгээр шинжилгээ авахыг хориглодог аж.

Өвчтөн гурав хоногийн дараа эмнэлгээс гарч, 1000 орчим хүн цугладаг сүмийн цуглаандаа 16-нд явжээ. Мөн 7 хоногийн турш маш олон газраар явсан байна. Одоогоор цуглаанд явсан 1001 хүнийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байгаа ч 396 хүнтэй нь огт холбогдож чадаагүй хаана яваа нь тодорхойгүй байгаа аж. Тиймээс цаашид халдварласан хүний тоо эрс нэмэгдэх магадлал өндөр байгаа юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close