Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх 100 гаруй иргэдийг тусгаарлахгүй

БНСУ-ын Тэгү хотод шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол 156 байсан бол саяхан 204 болж нэмэгджээ. Халдварын ихэнх тохиолдол Тэгү хотын зүүн өмнөд хэсэгт орших сүмийн цуглаанд оролцсон хүмүүсээс илэрсэн байна.

Өнөөдөр ирэх ням гаригийн МИАТ компанийн Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэгээр 100 гаруй иргэн эх орондоо ирэх ба тэднийг 14 хоног тусгаарлах тухай мэдээлэл цацагдсан.

Энэ талаар Улсын Онцгой Комиссын Коронавирусын (COVID-19) асуудал хариуцсан хурандаа н.Мандахбаяраас тодруулахад дээрх мэдээлэл ташаа болохыг мэдэгдлээ

МИАТ ТӨХК-ийн Сөүл чиглэлийн нислэг хуваарийн дагуу хэвийн үйлдэгдэж байгаа аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close