Д.Сарангэрэл: БНХАУ-тай хиллэдэг Монгол улсад халдвар ороогүй гэдэгт олон хүн эргэлзэж байна

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл коронавирусний оношлуурын талаар дараах мэдэгдлийг хийжээ.

Тус мэдэгдэлд “Япон Улсад үйлдвэрлэгдсэн оношлуураар шинэ коронавирусын халдварыг илрүүлэх оношилгоог Монгол Улсад хийж байгаа ба өнөөдрийг хүртэл сэжиглэгдсэн 300 гаруй тохиолдолд тус оношлуурыг ашиглаж, Монгол Улсад шинэ коронавирусын халдвартай хүн гараагүй сайхан мэдээтэй байна.

Дэлхий даяар маш хурдацтай тархаж, 40 гаруй оронд халдвар тээгч илрээд байгаа энэ үед тус өвчний халдварын голомт БНХАУ-тай 4700 км хуурай газраар хиллэдэг Монгол улсад шинэ коронавирусын халдвар ороогүй гэдэгт эргэлзэж байна. Монголчууд илрүүлж чадахгүй байгаа юм биш үү гэсэн эргэлзээ иргэдийн дунд ам дамжин яригдаж байгаа нь нууц биш зүйл.

Иймд эрүүл мэндийн салбарынхан оношлуурын үр дүнг туршилтаар шалгасан байна. Тодруулвал амьсгалын замын цочмог халдварын 60 тохиолдолд шинэ коронавирусын оношилгоог тус багажаар давхар хийсэн байна. Ингэхдээ түүврийн аргаар шатлалын эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа хүнд, хөнгөн өвчтнүүдэд оношилгоог хийхэд шинэ коронавирусын халдвар илрээгүй байна. Тиймээс оношлуур үнэн зөв хийгдэж байна” гэсэн байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам /Facebook/

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

20 Сэтгэгдэлтэй

  1. За Сарангэрэл минь битгий тэгэж цуур, цагаан хэл ам болохвы. Тэвчээд хавчаад байж болдоггүй яацан ам бэ???
    Ард олон мэдээд л байна шдээ.

  2. Хэрэв үнэхээр илэрсэн бол эхнээсээ үхээд дуусч бгаа ш дээ, монголчууд сайн хамгаалж бна, мөн сайн дархлаатай хүмүүс бноооо, сайхан бна

  3. халдваргүй гарсан хүнээс давтан шинжилгээ хийхэд илэрсэн гэсэн байсан шүү мэдээлэл байдаг юм уу өөрт чинь

  4. Энэ Сарангэрэл вирус дэгдэнэ аймшигтай юм бно.Орилж чарлаад нэмэргүй гээд л бүтэлгүй юм ярьж ард түмнийг дарамтлах юм.Их мэдлэгтэй сайд болж харагдах гээд тэнэгтэж гүйцэх юмаа.Вирусээс айгаагүй болгоомжлоогүй хүн алга.Дэмий донгосохоо больчих.Танай засаг гадаадаас вирус авч ирж вирус тараахаа боль.Дарга нарын авгай хүүхэд вирус тусахаас айж гадаад явчаад одоо ирээд бгааг ард түмэн мэднээ

  5. Хэрэв халдвар тарахсан нь үнэн бол буяны газруудаар……хараад ойлгоно биз дээ хүмүүсээ түй түй бузар бүхэн монголлос холуур тойроосой

  6. Эдгэрсэн хэдэн хүнээ сул байлгамааргүй бнаа. Эргэж өвдөх магадлал өндөр бгаад бна. Сонгодогийн 2 хүнийг тусгаарлаж бгаад дахин шинжилгээ авах хэрэгтэй.

  7. Эдгэрсэн хэдэн хүнээ сул байлгамааргүй бнаа. Эргэж өвдөх магадлал өндөр бгаад бна. Сонгодогийн 2 хүнийг тусгаарлаж бгаад дахин шинжилгээ авах хэрэгтэй.

  8. Xil xaagaad xedii xugatsaag ongorob xerbee xil zalgaa nutgiin an xaldbar absan bol shinj temdeg bolood Nas baralt Ali ert burtgegdsen bx estoi iimd xumuus xii xarfalt buximdal uusgej darxlaagaa buuruulj yu xiixebdee

  9. Xil xaagaad xedii xugatsaag ongorob xerbee xil zalgaa nutgiin an xaldbar absan bol shinj temdeg bolood Nas baralt Ali ert burtgegdsen bx estoi iimd xumuus xii xarfalt buximdal uusgej darxlaagaa buuruulj yu xiixebdee

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close