ЖДҮ сангаас олгох зээл, төсөл шалгаруулалтын журамд орсон өөрчлөлтүүд

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ЖДҮХС-ийн зээлийн журам шинэчлэгдсэн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журамд орсон гол өөрчлөлтүүд:

  • Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй.
  • Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
  • Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.
  • Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний 4 нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
  • Хөнгөлөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй.
  • Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг бий болгосон.
  • Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон.
  • Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төсөл бичих хугацаа олгох зохицуулалтыг хийсэн.
  • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж хариуцлагыг нэмэгдүүлсэн.
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдлийн даатгалд жил бүр заавал хамруулна.
  • Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох.
  • Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ.
  • Дээд хэмжээ – ЖДҮХ сан нэг тэрбум хүртэлх

-Дээд хэмжээ – Орон нутаг 200 сая хүртэлх

-Доод хэмжээ – Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20 сая

-Доод хэмжээ – Орон нутаг 20 сая хүртэлх.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. Ta nar 3 Jil ajil irexlej bgaa xvn gexeesee ilvv odoo vil ajilaa irexlex gej bgaa xvmvvs ee demjeech tegeed bas 3 xuwin zeel geed bgaa chvv

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close