БНСУ-д коронавирусын халдвараар 17 хүн нас бараад байна

Шинэ төрлийн коронавирусын халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж өчигдрийн байдлаар 2022 хүн халдвар авч, 13 нас бараад байсан. Тэгвэл 16 цагийн байдлаар covid-19 халдварын 219 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 3150 хүн халдвар аваад байна. Эдгээрээс 17хүн нас барж, 28 хүн эдгэрчээ. Ингэснээр өнөөдрийн дотор л 813 тохиолдол нэмж бүртгэгдэж байгаа талаар MNB телевизийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд мэдээлжээ.

ТЕГ-аас мэдээлж байгаагаар тус улсын нийт халдвар авсан хүний 2.1 хувь буюу 33 тохиолдол нь ойрын хугацаанд гадаад улсад зорчих үедээ халдвар авсан, эсвэл халдвар авсан хүнтэй харилцаанд орсон бол 46 хувь нь Тэгү хот дахь христийн сүмтэй холбоотой байна.

“COVID-19” халдварын тархалт эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа ч Солонгосын Төв банк бодлогын хүүгээ 1.25 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав. Түүнчлэн хөрөнгийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Төв банкнаас олгох тусгай зээлийн хэмжээг 5 их наяд вон (4.1 тэрбум ам.доллар)-оос 30 их наяд вон болгон нэмэгдүүлэв. Төв банк эдийн засгийн өсөлтийг 2.3 хувь хэмээн таамаглаж байснаа 2.1 болгон буулгажээ.

БНСУ-ын хувьд Хятадын Хубэй мужаас ирэх зорчигчдыг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд одоогоор Хятадын бусад мужид ийм төрлийн хориг тавих төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг хилийн хориг тавихыг шаардсан өргөдөлд 700 мянга гаруй хүн гарын үсэг зураад байна.

Нөхцөл байдалтай холбоотой БНСУ-ын Үндэсний ассамблей хөл хориог санаатай зөрчсөн иргэнийг 1 жил хүртэл хорих, эсвэл 10 сая воноор торгох, эрүүл мэндийн шинжилгээ заавал өгөх тухай хууль баталсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close