Долоон настай охин руу халуун ус цацаж, дөрвөн хурууг нь тасдсан хэрэг гарлаа

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт долоон настай охины хоёр гарынх нь дөрвөн хурууг тасдаж танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай эрэгтэй Ш нь архи ууж согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ зүүн, баруун гарынх нь хоёр хурууг тасдаж, танхайрчээ. Түүнчлэн охины хурууг тасдаад зогсохгүй, халуун ус цацаж, яргалсан гэх мэдээлэл байна. Эл хэрэг өчигдөр 22.25 цагийн үед болжээ. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдийг саатуулаад байгаа аж. Харин хохирогч охины одоог хүртэл үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл охины тасарсан хурууг залгах хагалгаа 12 цагийн турш үргэлжилж байгаа аж. Хэргийн талаар цагдаагийн байгууллагынхан “ Өчигдөр 22 цагийн үед Дамбын гудамж, дэлгүүрийн гадаа зургаан настай эмэгтэй хүүхэд зодуулсан байдалтай байна” гэсэн мэдээллийг өчигдөр хүлээж авсан. Дамбадаржаагийн гудамжинд оршин суух долоон настай охиныг зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг нагац ах Ш нь согтуурсан үедээ үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгаж байна” гэх мэдээллийг өгсөн байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close