Цэрэгт яваад 14 хоносон залуугийн чөмөг нь хугарч, хагалгаанд оржээ

Өнгөрсөн жил цэрэгт татагдсан залуу даргынхаа дэглэлт даалгүй нас барсан бол бас нэг цэрэг буу хулгайлж, Тува улсын нутагт буудуулж, нас барсан байдалтай олдсон билээ. Тэгвэл цэрэгт яваад ердөө 14 хоносон залуу чөмөг нь хугарч, хагалгаанд оржээ. Ховд  аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд тавдугаар сарын 1-ны өдөр татагдан очсон 18 настай залуу “дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор өчигдөр яаралтай хагалгаанд оржээ.  Залууг өчигдөр 17.32 цагт онгоцоор цэргийн төв эмнэлэгт авчирсан байна. Ингэхдээ Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн дарга, салаан дарга нар цэргийг онгоцоор авч иржээ. Ингэхдээ ар гэрийнхэнд нь тэд “Гүйж байгаад асфальтан зам дээр унаснаас болж бэртсэн” гэх тайлбарыг өгсөн байна. Харин ар гэрийнхэн уг тайлбарт итгэхгүй байгаа тул шүүх, шинжилгээний байгууллагад хандан гэдгээ мэдэгдсэн байна. Цэргийн биеийн байдал сайжирч байгаа аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close