ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж "гөлөг" хэллэг цахимд шуугиан тариад буй. Тодруулбал “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярихдаа ёс бус үг хэллэг хэрэглэсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Үүнийгээ "Г.Загдаа энэ бичлэгээр намайг бүтэн жил дарамталж байгаа. Г.Загдаа надтай холбоо барьж “Тийм юм болохгүй байна, ийм юм бүтэхгүй байна” гээд ярьдаг. Би тэгэхээр нь “Чи наад хүмүүстэйгээ зөв харилц. Хүнтэй арслан, бар шиг л харилцах юм” гэж хэлсэн. Гэтэл тэр хэсгийг нь хасчихсан.
Гөлөг гэж ярьсан хэсэг бий. Хүн гөлөгтэй хамгийн энхрий харьцдаг шүү дээ. Би Г.Загдаад “Бусадтай хүнлэг харилц” гэж хэлээд болохгүй байхаар нь “Зөөлөн харилц, хүн гөлгийг өхөөрддөг шүү дээ” хэмээн тайлбар хийсэн нь гал дээр тос нэмсэн.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийг ажлаа өгөхийг шаардсан гэх мэдээлэл цацагдаад байна. Эх сурвалжууд дээрх мэдээллийг батлаагүй ч тэрбээр өөрөө 24tsag.mn сайтад тодруулга өгчээ. Тэрбээр "Хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Хүлээж авсан. Би хууль бус үйлдэл хийгээгүй. Би Г.Загдаатай ярьсан утасны бичлэгээс болж ажлаа өгөөгүй. Миний хувьд 65 нас хүрсэн учраас ажлаа өгч байна" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна