“NBA” улирлын тоглолтуудыг түр зогсоолоо

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ “Юта Жазз” багийн тоглогч Руди Гобертоос “COVID-19” халдвар илэрсэнтэй холбогдуулан 2019-2020 оны улирлын тоглолтуудаа түр зогсоож, хойшлуулах шийдвэрийг гаргажээ.

“Юта Жазз”, “Оклахома Сити Тандер” багийн лхагва гаргийн оройны тоглолтыг цуцалсны дараа “NBA” дээрх мэдэгдлийг хийжээ. Хоёр багийн тоглогчид биеэ халаахаар тоглолт болох талбайд ирсэн байсан хэдий ч халдвар авсан тоглогч тэнд байгаагүй гэж “NBA” мэдээлжээ. Мөн улирлын тоглолтуудыг “нарийвчилсан мэдээлэл гарах хүртэл” хойшлууллаа гэж мэдэгдэлд дурдсан байна.

АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэмэгдэж буйтай холбогдуулан “NBA” өмнө нь томоохон шийдвэр гаргасан байжээ. Лхагва гарагт Сан-Франциско хотод 1000-аас илүү хүн цуглах арга хэмжээг хориглосны дараа “Голден Стэйт Уорриорз” баг тус хотод хийх тоглолтуудаа үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон байна. Мөн тухайн өдөр “NBA” бүх тоглолтыг үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэрийг гаргасан боловч “Юта Жазз” багийн тоглогчоос халдвар илэрсний дараа улирлын тоглолтуудыг түр зогсоохоор болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close