Д.Сарангэрэл: ХӨСҮТ-ийнхөн сорил тавьж, эмчлээгүй байсан бол юу болохыг төсөөлөхөд ч бэрх

Нийслэлийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авсан талаарх мэдээлэл өчигдөр цацагсан. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлжээ. Тэрбээр “Нийслэлийн 15-р сургууль дээр гарсан сүрьеэгийн халдварын талаар та бүхэндээ бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ. Энэ бол эмч мэргэжилтнүүд маань сүрьеэг илрүүлж эмчилж байгаа л асуудал. Бусдаар тэдэнд бурууг тохох үндэслэл үгүй. Болсон явдал бол өнөөдөр бус 2 жилийн өмнө эхэлсэн юм.

2019 онд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн алба ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд тус сургуулийн 529 хүүхэд халдвар авсан , 38 сурагч, 1 багш өвдсөн нь тогтоогдсон байдаг. Өвдсөн багш, сурагчдыг тухайн үед нь эмчилгээнд хамруулсан. Эмч, мэргэжилтнүүдийн тайлбарласнаар халдвар авсныг өвчилсөн гэж үздэггүй бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх шинэ удирдамжийг сүүлд гаргаж гишүүн орнууддаа илгээснээр өмнө нь халдвар илэрсэн хүүхдүүдэд Сүрьеэгийн алба эмчилгээ хийж байна. Дийлэнх эцэг эхчүүд эрсдлээс болгоомжилж хүүхдээ эмчилгээнд оруулаад явж байна. Зарим эцэг эхийн зүгээс үүнд эргэлзэж бухимджээ.

Энэ нь зүйн хэрэг. Бидний хэн маань ч эмзэглэх байсан болов уу. Тиймээс мэргэжлийн хүмүүс хүүхдүүдийн эцэг, эхтэй нэг бүрчлэн уулзаж нөхцөл байдлыг ойлгуулж эмчилгээ амжилттай явагдаж байна. Хэрэв ХӨСҮТ-ийн сүрьеэгийн албаны нөхөд маань рентген аппаратаа зөөж авчран, сүрьеэгийн сорил тавьж оношилж эмчлээгүй байсан бол тус сургуулийн 1700 гаруй сурагч, багш, ажилтан халдвар авч, өвчлөх байсныг төсөөлөхөд ч бэрх. Тиймээс илрүүлж ,оношилж , эмчилж буй эмч нараа буруутгаж итгэл сэтгэл, урам зоригийг нь бүү мохоогоосой гэж хүсч байна.

Сүрьеэ өвчнөө нууж, хуурамч баримт бичиг бүрдүүлэн ажилд орж халдвар тараасан гэх багшийн асуудлыг холбогдох газар тусад нь авч үзэх буйз аа. Энэ тохиолдлоор мянга мянган сурган хүмүүжүүлэгч багш нараа мөн бүү хавтгайруулан хараан зүхээсэй гэж хүсч байна. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг. ДЭМБ-га дэлхийн хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвар авсан тухай мэдээлж байна. Тиймээс улс орон бүр сүрьеэгийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Манай улс ч үндэсний хөтөлбөртэй бөгөөд үүнд Глобаль сан дэмжлэг үзүүлж, төсөв, төслийн санхүүжилтээр энэ өвчнийг илрүүлж эмчилж буйн үр дүнд 15-р сургууль дээр гарсан халдвар ил болсон юм. Харамсалтай нь энэхүү бодит мэдээллийг хүргэж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл хуруу дарам цөөн байгаа бөгөөд эмч өвчтөнд хуурамч бичиг өгч сургуульд ажилд оруулсан, халдварыг нуусан, хүүхдийн аманд үл мэдэгдэх гашуун юм хийсэн мэтээр гүтгэн буруу ташаа мэдээлэл түгээж буйд няцаалт өгөх нь эрүүл мэндийн салбарыг төр, засгийн түвшинд төлөөлж буй сайдын үүрэг гэж үзэж энэхүү тайлбарыг хийж байна.

ДОХ, БЗДХ, СҮРЬЕЭ зэрэг өвчтэй иргэдийг гадуурхан, ялгаварлаж ханддаг учраас тэд өвчнөө нуудаг, эрүүл мэндийн байгууллага өвчтний нэр, хаяг, мэдээллийг нууцалдаг журамтай. Сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд маань цалин урамшуулал бага, хүнд нөхцөлд ажилладаг ч хүний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа билээ. Тэднээс маань дүрс оношлогоо, тандалт, физик эмчилгээ, сувилагч зэрэг 30 хүн тандалт судалгаанд ажилладаг, өвчтөнтэй шууд харьцдаггүй гэх шалтгаанаар хоёр жилийн өмнөөс өгдөг болсон нэмэгдлээс хасагдсаныг залруулж Засгийн газарт асуудал оруулж шийдвэрлүүлэхээр ЭМЯам ажиллаж буйг дашрамд дуулгая. Та бүхэн маань энэ эрч хүчээ алдалгүй хүн төрөлхтний дайсан болсон сүрьеэтэй тэмцэх ажлаа улам эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ” гэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

5 Сэтгэгдэлтэй

  1. darga saidtataigaa bugd uter turgen zailaach ene tend tuuz haichilaj jaljignaj baihaar medseer baij iim baidald hurgesen said ta yavah heregtei mergejliin hun baih heregtei bn da yamar hetsuu yum ve

  2. saidaa hunii ene olon huuhed hairan bishuu ta bol bayn hun ovchin bol yuch bish baih hairan huuhduud medseer baij arga hemjee avaagui ta buhen yu bodoj bn juumalzaj yariad l baih uu

  3. МОНГОЛ УЛСЫН ЗАСГЫН ГАЗРААС ХОХИРЧ БАЙГАА ЭНЭ ОЛОН ХҮҮХДИЙГ ЭМЧЛҮҮЛХЭД ШААРДАГДАХ МӨНГИЙГ ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭХЭЖ АВАХ НЬ ЗӨВ ШҮҮ ЭНЭ БОЛ ЗАСГЫН ГАЗРЫН ХАРИУЦЛАГАГҮЙ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН ГЭЖ ҮЗХЭЭС ӨӨР ЯМАР Ч ТАЙЛБАР АЛГА ӨЧ ТӨЧНӨӨН ЖИЛ ЭНЭ ӨВЧНИЙ ГОЛОМТОНД АНХААРАЛ ХАНДУУЛААГҮЙ НЬ ГАЙГААР ХҮҮХДҮҮД НАСАН ТУРШЫН ӨВЧТӨЙ БОЛЛОО ЭРДЭНЭТИЙГ ЛУЙВАРДСАН ХУВЬ ХҮНИЙ 40 САЯ ДОЛЛАРЫГ ЗГ ТӨЛЖ БОЛЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ӨӨРСДИЙН БУРУУГААС ӨВЧИН ТАРААСАН ХҮҮХДҮҮДЭД ЭМЧИЛГЭЭНИЙ МӨНГИЙГ НЬ ӨГӨХ Л ЁСТОЙ.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close