Бүгд Найрамдах Солонгос Улсад Үндэсний Ассемблэйн 21 дэх удаагийн сонгууль болж байгаа бөгөөд сонгуулийн ирц маш өндөр байна.
Санал хураалт 06.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд 13.00 цагийн байдлаар 52 хувийн ирцтэй байна.
Гэртээ тусгаарлагдсан иргэдийн хувьд 18.00 цагаас хойш санал өгөх боломжтой. Гэрээсээ (тусгаарлалтаас) гарах зөвшөөрөгдсөн цаг нь 17.20-19.00 ба 18.00 цагаас өмнө санал хураалтын байранд ирж тусгай бүртгэлд хамрагдсан тохиолдолд л санал өгөх боломжтой юм байна.
Харин халдвартай өвчтөнүүдийн хувьд "оршин суух хаягаар өгөх санал хураалт"-ын бүртгэлд урьдчилан хамрагдаж бүртгүүлсэн тохиолдолд шуудангаар санал өгөх боломжтой юм. Энэ санал хураалтын бүртгэл 3 дугаар сарын 24-28-ны хооронд үргэлжилсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна