ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ИПОТЕК, МАЛЧНЫ ЗЭЭЛИЙН төлөлтийг 90 хоногоор ХОЙШЛУУЛЖ БОЛНО

Санхүүгийн тогтвортой байдлын  зөвлөл хуралджээ. Уг хурлын шийдвэрийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах мэдээллийг хийлээ.

–    Банкны харилцагчид, зээл авсан иргэд, ААН-үүд гээд 1000 гаруй иргэд, 1,5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар хандсан.

–    Өндөржүүлсэн бэлэн байдлыг өнгөрсөн 1 дүгээр сарын сүүлээр зарласан. Энэ үеэс эдийн засагт тодорхой хэмээнд хүндрэл гарч эхэлсэн. Бүх судалгаа хийгдэж байна. Эхний ээлжид зарчмын шийдвэр гарч байна.

–    Нийт зээлийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээл байна. Тиймээс 90 хоногийн хугацаанд үндсэн өр, зээлийн хүүг төлөхгүй байхаар хойшлуулж байна.

–    Ипотекийн зээл гээд тодорхой хугацаандаа баригдсан  зээлийн хугацаа сунгагдана гэсэн үг.

–    Зээл бол гэрээгээр зохицуулагддаг. ААН-үүдийн хувьд гэрээнийхээ хугацаа нь дээр бүтцийн өөрчлөлт оруулах боломжтой. Үүнийг албан ёсоор журмаар зохицуулсан.

–    Хэрэглээний зээлд ангилал буурах эрсдэл байдаг. Энэ хугацаанд санхүүгийн сахилга батаа алдсан гэдэг утгаар ангилал буурахгүй.

–    Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойшхи 6 сарын хугацаанд ямар ч ангилалд өөрчлөлт оруулахгүй.

– Гурван сар буюу 90 хоногийн хугацаанд зээл төлөөгүйгээс үүсэх алданги тооцогдохгүй.

Санхүүгийн зохицуулах хорооны Д.Баярсайхан:

–    Банк бус санхүүгийн байгууллага, хадгамж зээлийн хоршоо системийн нийт зээл ийн 7,4 хувь дээр ажиллаж байна.
–    ББСБ-аас авсан зээл дээр 120 хоногийн дотор ангилал буурахгүй.

– ББСБ, ХЗХ зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хоёроос дээш удаа өөрчлөлт оруулбал зээлийн ангилал нь буурдаг байсан. Үүнийг бууруулахгүй байхаар зохицуулж байна.

-Зээлийн өөрчлөлт дээр ангилал бууруулахгүй.

Хэрэглээний зээлэнд: ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ИПОТЕК, МАЛЧИН, ЛИЗИНГ -ийн зээлүүд хамрах юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close